Миний үзэл бодол харьцангуй эрх чөлөөтэй, хэнээс ч хамаарахгүй, төрөн гарахад нь хэн ч саад болохгүй, мөн хүссэнээс минь өөрөөр байлгаж, ашиглаж Надаас өөр хэн ч чадахгүй !
Өөртөө хайртай байна гэдэг хувиа хичээгчийн гол шинж биш.
Гэхдээ энэ хайр нь хэтэрхий ихэдчихвэл тэр жинхэнэ амиа хоохойлогчийн шинж болно.
Эмэгтэй хүн гэдэг төрөхөөсөө л үүрд зэрэмдэглэгдчихсэн эр хүн юм.
Бүх юм мөнх бус, баяр жаргал ч мөн адил.
Хуран үүдсэн бүхэн мөнх бус, мөнх бус бүхэн зовлон мөн...
Бид байвч байдаггүй...,
Өгсөх, уруудах 2 үнэндээ нэг л зам юм...
Хэрвээ бид ирээдүйгээ өөрчлөхийг хүсч байгаа бол одоогоо өөрчлөх ёстой.
Тиймээс одоо цаг хамгийн чухал,
Өнгөрснийг март...!
Юу л хийх ёстой байна түүнийгээ маш сайн хий.
Цагаа дэмийн үрэхгүйн тулд хийж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүл!!!