2010-09-09
Надтай харилцах хүн байвал бичээд л байхаас ккк
2010-08-27
Би уйланхай шувуу....
                
                 Би уйланхай шувуу   

Бороон норсон  шувууны далавч шиг миний  сормуус
Булингартаж хоцорсон тогтоол  ус  мэт миний  итгэл
Сүйн бөгж шиг гэрэлтээд  өнгөрсөн  бороо  шиг
Сүүдэртээ жиндсэн эх орны новь нойтон далбаа шиг...

Би сүүдрээсээ үргээд нисдэг шувуу байсан ч болоосой
Буух газраа ололгүй төөрөөд
Мянга  мянган  жилээртэнгэрт  уйлж
Жигүүртэй төрсөндөө зэвүүцэх  тавилантай
Жамаа зүхсэн уйланхай  шувуу.....


Тэнгэрт дүүлэн нисэх уйланхай шувуу....


...
2010-07-01
Миний үзэл бодол...
Миний үзэл бодол харьцангуй эрх чөлөөтэй, хэнээс ч хамаарахгүй, төрөн гарахад нь хэн ч саад болохгүй, мөн хүссэнээс минь өөрөөр байлгаж, ашиглаж Надаас өөр хэн ч чадахгүй !


Өөртөө хайртай байна гэдэг хувиа хичээгчийн гол шинж биш.
Гэхдээ энэ хайр нь хэтэрхий ихэдчихвэл тэр жинхэнэ амиа хоохойлогчийн шинж болно.


Эмэгтэй хүн гэдэг төрөхөөсөө л үүрд зэрэмдэглэгдчихсэн эр хүн юм.


Бүх юм мөнх бус, баяр жаргал ч мөн адил.
Хуран үүдсэн бүхэн мөнх бус, мөнх бус бүхэн зовлон мөн...



Бид байвч байдаггүй...,
Өгсөх, уруудах 2 үнэндээ нэг л зам юм...


Хэрвээ бид ирээдүйгээ өөрчлөхийг хүсч байгаа бол одоогоо өөрчлөх...